Талууд хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа
БНАСАУ болон Монголын Засгийн газар аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тэрчлэн соёл спорт, аялал жуулчлал салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

БНАСАУ болон Монголын Засгийн газар аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тэрчлэн соёл спорт, аялал жуулчлал салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ри Рён Нам, Монголын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт БНАСАУ-ын Гадаад улсуудтай соёлоор харилцах хорооны дарга Ким Жөн Сүк, Монголын Гадаад харилцааны сайд Л.Болд нар БНАСАУ болон Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурав.
Мөн БНАСАУ-ын программ хангамж үйлдвэрлэлийн ерөнхий товчоо болон Монголын мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны товчоо хооронд 2013-2015 онд мэдээлэл технологийн салбарт солилцоо хийх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.


















