Талууд “Ухаалаг төр”-ийг дэмжихээ илэрхийллээ
Энэхүү бодлогын бичиг баримтыг албажуулах үүднээс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь улс төрийн намуудын бүлэг, УИХ-ын гишүүд, Засгийн Газрын ХЭГ-ын албаны дарга нар “Ухаалаг төрийг дэмжих тунхаг” бичигт гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар эхлүүлсэн “Том төрөөс ухаалаг төр луу” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг нийгмийн бүхий л салбар луу эрчимтэй нэвтрэн, ажил хэрэгч уур амьсгал доор үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн санаачлага, бодлого бүхий л түвшинд дэмжлэг авч байна.
Энэхүү бодлогын бичиг баримтыг албажуулах үүднээс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь улс төрийн намуудын бүлэг, УИХ-ын гишүүд, Засгийн Газрын ХЭГ-ын албаны дарга нар “Ухаалаг төрийг дэмжих тунхаг” бичигт гарын үсэг зурлаа.

“Ухаалаг төр рүү шилжих тунхагт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа”-нд Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга П.Цагаан, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Засгийн Газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо.
Оролцогч нар бүгд Ерөнхийлөгчийн бодлогыг хууль боловсруулах орчинд болон бүхий л түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



Гэрэл зургийг С.БАТГҮР


















