Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Талууд улс төрийн сайн харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй гэв

БНХАУ-ын Коммунист Намын урилгаар, АН-ын ЕНБД Ц.Оюундарь тэргүүтэй, нарийн бичгийн дарга нар, улс төрийн ажилтнууд тус улсад өнгөрсөн 8 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд айлчиллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Талууд улс төрийн сайн харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй гэв
Талууд улс төрийн сайн харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Коммунист Намын урилгаар, АН-ын ЕНБД Ц.Оюундарь тэргүүтэй, нарийн бичгийн дарга нар, улс төрийн ажилтнууд тус улсад өнгөрсөн 8 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд айлчиллаа.

Сайд Ва Зя Руй Хятадын Коммунист Намын урилгыг хүлээн авсан төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, сайн хөршийн найрамдалт харилцааг цаашид улам бүр бэхжүүлэх, улс төрийн намуудын хоорондох айлчлалын тоог нэмэгдүүлэх сонирхолтой байна. Түүнчлэн иргэд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах мэдээллийг, аливаа мэдээллийг хүнд суртал багатай олж авах, хүртээмжтэй байлгах тал дээр харилцан туршлага солилцох нь чухал байна гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь АН 23 жилийн түүхэндээ анх удаа гурван шатны сонгуульд ялалт байгуулан, олон жилийн зорилго тэмүүллээ биелүүлэх боломж бүрдсэнийг дуулган, АН-ын иргэдээ ажилтай орлоготой болгох бодлогын хүрээнд хоёр орны эдийн засгийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлж, аж ахуй эрхлэгч иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, Хятадын өндөр технологийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн төлөвлөлтийн туршлага солилцуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байна гэв.

Мөн түүнийг ХКНын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Зохион байгуулалтын яамны Сайд Жао Лэ Зитэй уулзах үеэр хоёр улсын хараат бус, бие даасан, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлж, боловсон хүчнийг бэлтгэх солилцоо хийж намын дэргэдэх ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын харилцааг өргөжүүлэх, эдийн засгийн салбарын харилцааны бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, үр дүн гаргахын төлөө ажиллахаа сайд Жао Лэ Зи илэрхийлж байлаа.

Айлчлалын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж, хоёр намын харилцаа нь эрх баригч намуудын харилцаа болон өргөжиж, дан ганц намын төдийгүй улс орны түвшинд харилцаагаа уялдуулах шаардлагатай болсныг тэмдэглэн, хоёр орны улстөрийн сайн харилцааны хүрээнд бусад салбарын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.

Түлхүүр үг:Ардчилсан НамХятадын Коммунист НамЦ.Оюундарь
Хуваалцах