“Талын намар” тэргүүллээ
Нийслэлийн соёл урлагийн газраас дүрслэх урлагийн уран бүтээлчдийн дунд зарласан “UB Art Fair 2013” уралдааны шилдгүүдээ тодорлоо. “Сэтгэл татам Улаанбаатар” сэдвийн дор явагдсан тус уралдаанд 32 уран бүтээлчийн 60 гаруй бүтээл өрсөлдсөн байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн соёл урлагийн газраас дүрслэх урлагийн уран бүтээлчдийн дунд зарласан “UB Art Fair 2013” уралдааны шилдгүүдээ тодорлоо. “Сэтгэл татам Улаанбаатар” сэдвийн дор явагдсан тус уралдаанд 32 уран бүтээлчийн 60 гаруй бүтээл өрсөлдсөн байна. Тэргүүн байранд залуу уран бүтээлч Г.Энхтайваны “Талын намар” хэмээх тогоруу шувууны баримал шалгарч, зураач Н.Туяагын “Байгалийн шивнээ” уран зураг удаалсан байна. Уралдааданд ирүүлсэн бүтээлүүдийг нэгтгэн нийслэлийн томоохон зочид буудлуудад “Нүүдлийн үзэсгэлэн” нэртэй цуврал үзэсгэлэн явуулах юм.
“UB Art Fair” уралдаанд тэргүүн байр эзэлсэн залуу уран бүтээлч Г.Энхтайван сэтгэгдлийг хуваалцлаа.
Юуны өмнө танд баяр хүргэе? Тогоруу шувууны баримлаараа юуг харуулахыг зорьсон вэ?
Нийслэл хот анх байгуулагдаж байхад Туулын шугуй шигүү, өтгөн байсан гэдэг. Тогоруунаас эхлээд нүүдлийн шувууд энд чуулан зуны хэдхэн сарын эх нутагтаа үдээд дахиад л харийн орныг зорихоор одно шүү. Гунигтай хэрнээ явахаас өөр аргагүй байдал орж байгаа дахиад л буцаад ирнэ гэсэн сэтгэгдлийг харуулж байдаг. Төрсөн нутаг гэдэг зөвхөн хүнд л үнэ цэнэтэй зүйл бус амьтан ч ялгаагүй санан дурсдаг. Эх нутгаа эх орны хайрлан хамгаалах хэрэгтэй гэдгийг харуулахыг хичээсэн.
Уралдааны шүүгчид таныг энэхүү блтээлдээ уран барилгын элемэнтээс оруулж өгсөн нь өндөр үнэлгээ авсан хэмээн тайлбарлаж байсан?
Тиймээ. Уран барилгын зарим элемэнтээс оруулахыг хичээсэн. Яагаад гэвэл Улаанбаатар хотод маань бүтээн байгуулалт өрнөж, өндөр өндөр байшин барилгууд баригдаж байна. Гэхдээ байшин барилгийг зөвхөн агуулах сав гэдэг утгаар нь ойлгохоос илүүтэй урлаг, уран баримал, хүнд гоо зүйн таашаалыг өгдөг зүйл гэдгээр нь ойлгоосой гэж боддог. Мөн уран баримал гэхээр ганцхан хөшөө дурсгал биш. Тиймээс ч барилга архитектурын салбарыг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Тухайн хотын иргэдийн соёл, боловролд хүртэл уран барилга эергээр нөлөөлөлж байдаг. Тиймээс л энэ бүтээлээрээ сануулахыг хичээсэн.























