"Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам болно
Энэ бямба гарагт болох Автомашингүй өдрийн хүрээнд “Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам болно.
Мэдээллийн алба

Энэ бямба гарагт болох Автомашингүй өдрийн хүрээнд “Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам болно. “Монголын Чопперчин ахан дүүс”, “Red Falcon” мото клубээс зохион байгуулж буй тус наадамд 300 гаруй мотоциклч, 50 гаруй дрифт машин оролцох бөгөөд ОХУ-ын мото клубын гишүүд ч дэмжин, ирж нэгдэх аж.
Энэхүү уралдаанд оролцогчид зургаадугаар сарын 6-ны 09.00 цагаас "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоол дээр цуглаж, Чингисийн талбайг нар зөв тойроод төв замаараа Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт хүрэх бөгөөд тэмцээн 21:10 цаг хүртэл үргэлжлэх гэнэ. Түүнчлэн уралдааны үеэр оролцогчдын мотоциклийн үзэсгэлэн, дрифт мэндчилгээ, мото уран жолоодлого, Мото мисс, мистер шалгаруулах тэмцээн, урлагийн тоглолт зэрэг болох аж.


















