Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ

“Талын шуурга” хочит Д.Батгэрэл нь өдгөө 32 настай бөгөөд энэ удаа Америк тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ
“Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагджээ.

Учир нь визний асуудал үүссэн байна.

“Талын шуурга” хочит Д.Батгэрэл нь өдгөө 32 настай бөгөөд энэ удаа Америк тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан юм.

Тэрбээр өнгөрсөн жил Кайлер Филлипстэй тулалдах байсан ч тулаан болоогүй. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд Кевин Нативидадтай тулалдаж, ялсан билээ.

Ийнхүү одоогоор гурван тулаан хийхдээ хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.

Хуваалцах