Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Талын түмэн адуу”-ны баяр Төв аймгийн Алтанбулаг суманд болно

“Талын түмэн адуу”-ны баярыг Хэнтий аймгийн Батноров суманд хийх тов гарсан байсан ч малын халдварт өвчин гарсны улмаас Төв аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талын түмэн адуу”-ны баяр Төв аймгийн Алтанбулаг суманд болно
“Талын түмэн адуу”-ны баяр Төв аймгийн Алтанбулаг суманд болно. Зураг: МҮОНРТ

“Талын түмэн адуу”-ны баярыг Хэнтий аймгийн Батноров суманд хийх тов гарсан байсан ч малын халдварт өвчин гарсны улмаас Төв аймгийн Алтанбулаг суманд энэ сарын 18, 19-ний өдрүүдэд хийхээр болжээ. Адууны баярт Шинэ Зеланд, Англи зэрэг 10 гаруй орны жуулчин оролцохоо мэдэгдээд байгаа аж.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэ уралдаанд Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож байсан уургач, бугуйлчид ирж оролцоно. Баярын үеэр “Шургуу-2017” уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, "Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн, “Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан, “Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр, Азарга гүйлгэх үзүүлбэр, Монгол баатруудын морьтон үзүүлбэр, Талын тайга нохойны уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах юм байна. Мөн энэ үеэр орон нутгийн гар урлал, жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ худалдаалах юм байна.

Хуваалцах