Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Тамгын газрын мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлт боллоо

Тус төв үүдээ нээснээр төрийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд анализ хийж, дахин инженерчлэл хийхээс ухаалаг төрийг бүтээх ажил эхлэх болож бүрдэж байгаа аж.

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамгын газрын мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлт боллоо
Тамгын газрын мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс-Ухаалаг төр" санаачилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хийж хэрэгжүүлсэн Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус төвийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нар тууз хайчилсан байна. Тус төв үүдээ нээснээр төрийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд анализ хийж, дахин инженерчлэл хийхээс ухаалаг төрийг бүтээх ажил эхлэх болож бүрдэж байгаа аж. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын бүх үйл ажиллагаанд цогц анализ хийж, дахин инженерчлэл нэвтрүүлэн, шинэ дизайнаар туршилт хийх гэнэ. Энэ ажлыг гадны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө хийж гүйцэтгэсэн байна.

Хуваалцах