Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тамирчдад хориотой эмийн жагсаалтыг гаргажээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын жагсаалт шинэчлэгдсэн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамирчдад хориотой эмийн жагсаалтыг гаргажээ
Тамирчдад хориотой эмийн жагсаалтыг гаргажээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангиллын жагсаалтаа гаргалаа. ДДЭА-аас баталсан 2016 оны хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангиллын даавар ба бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Мельдони/мельдониум/ гэх эмийн бодис орсон байна.

Энэ нь тамирчдын зүрх судасны системийн өвчлөл болон бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд бүх цаг үед хориотой болохыг заажээ. Тус бодис Милдронат /гриндекс-словак/, Кардионат /стада-нижфарм-ОХУ/, Рипронат /ротафарм-Англи/ гэсэн гурван эмийн найрлаганд орсон байдаг.

"Тамирчид энэ эмийн бодисын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны эмч нарт хандах боломжтой" гэж тус төвийн их эмч Ч.Насанбат мэдэгдлээ.

Хуваалцах