Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Тамирчдын комиссын сонгууль нөгөөдөр дуусна

Тамирчдаас хамгийн өндөр санал авсан хоёр хүн тус комиссын гишүүнээр сонгогдох учиртай.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамирчдын комиссын сонгууль нөгөөдөр дуусна
Тамирчдын комиссын сонгууль нөгөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Олимпын наадмын үеэр ОУОХ-ны Тамирчдын комиссын сонгууль явагдаж байна. Сул хоёр суудлын төлөө 16 орны 16 тамирчин өрсөлдөж буй бөгөөд санал хураалт нөгөөдөр дуусах юм байна.

Тамирчдаас хамгийн өндөр санал авсан хоёр хүн тус комиссын гишүүнээр сонгогдох учиртай.

Францын домогт биатлонч Мартан Фуркад, Нидерландын тэшүүрч, олимпын 11 медальтай Ирен Вюст нар Тамирчдын комисст сонгогдохоор нэрээ дэвшүүлжээ.

Хуваалцах