Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тамхи татах нөхцлөөр хангаж байна

Эдгээр аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан нарт нийт 16.512.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулан, 40 заалттай 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт тавин ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхи татах нөхцлөөр хангаж байна
Тамхи татах нөхцлөөр хангаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар цагдаагийн хэлтэстэй хамтран нэр бүхий 11 газарт Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд шалгалт хийлээ. Шалгалтаар Корпорейт” буудал тамхины үйлчилгээний тусгай заалаар үйлчилж байжээ.

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Bowiling” төв, “БИ ЭФ БИ групп” ХХК-ий караоке, “Номлоц” ХХК-ий “Тriumph” кафе, “Newtel” ХХК-ий “Bowiling” төв, Матрикс ХХК-ий “Face” баар, “Хаан гэр” pub, “Интернейшнл фейс” ХХК-ий “Euro lounge” караоке, Гадя ХХК-ий “ТНТ” баар, “Баян эрхэт трейд” ХХК-ий баарууд дотоод орчиндоо тамхи татах тусгай өрөө гаргаж тохижуулж зарим газар нь өрөөний үүдэнд “Тамхи татах өрөө” гэсэн хаяг хадаж үйлчлүүлэгчдийг тамхи татах нөхцлөөр хангаж өгсөн байжээ.

Эдгээр аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан нарт нийт 16.512.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулан, 40 заалттай 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах