Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тамхи татдаггүй ажилчдынхаа амралтын хоногийг сунгана

Япон улс 2016 оны хүн амын тооллогоор 127 саяд хүрсэн гэсэн тооцоо гарсан байдаг. Харин 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ойролцоогоор бараг 20-25 хувь буюу 25,4 сая хүн тамхи татдаг гэсэн үг юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхи татдаггүй ажилчдынхаа амралтын хоногийг сунгана
Тамхи татдаггүй ажилчдынхаа амралтын хоногийг сунгана. Зураг: МҮОНРТ

Япон улс 2016 оны хүн амын тооллогоор 127 саяд хүрсэн гэсэн тооцоо гарсан байдаг. Харин 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ойролцоогоор бараг 20-25 хувь буюу 25,4 сая хүн тамхи татдаг гэсэн үг юм. Хэдийгээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Япон улс тамхи татдаг хүн амын тоогоороо хамгийн сүүлд жагсдаг хэдий ч, хүн амынхаа эрүүл мэнд, цаашлаад байгаль экологийн асуудалд анхаарлаа хандуулж байна.

Токио хотын удирдлага тамхидалтыг багасгах зорилгоор, олон нийтийн газар тамхи татахыг хориглож байгаа бол Японы компаниуд мөн нэгэн ухаалаг аргаар тамхидалттай тэмцэж эхэлжээ. Энэ бол, тамхи татдаггүй ажилчиддаа жил тутам биеэр эдэлдэг ээлжийн амралтынх нь хоногт нэмж, 6 хоногийн цалинтай амралтыг өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Пиала компани өөрийн ажилчиддаа энэхүү санааг анх хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, одоо хэд хэдэн компани, энэ гайхалтай санааг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тус компанийн удирдлагуудын үзэж байгаагаар, тус компанийн тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол ажлын бүтээмж бага байгааг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тамхи татдаг ажилтан нэг удаад тамхи татахдаа 15 минут зарцуулдаг бөгөөд, энэ цагийг 1-2 цаг тутамд нэг удаа гээд бодоод үзвэл хамгийн багадаа өдөрт 60-90 минутыг ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлж байна гэсэн үг юм.

Хуваалцах