Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Тамхинд үгүй гэж хэлье" уриан дор идэвхтэй хөдөлгөөнд нэгдлээ

Өвөрхангай аймаг "Дэлхийн тамхигүй өдөр", "Авто машингүй өдөр"-ийг тохиолдуулан "Арвайхээр кросс-2017" бүх нийтийн арга хэмжээг 2017 оны 05-р сарын 27-ны өдрийн бямба гарагийн амралтын өдөр зохион байгуулж иргэд, байгууллага, аж ахуй нэгж, сургуулийн хүүхдүүд идэвхтэй оролцон, эрүүл ажиллаж амьдрах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тамхинд үгүй гэж хэлье" уриан дор идэвхтэй хөдөлгөөнд нэгдлээ
"Тамхинд үгүй гэж хэлье" уриан дор идэвхтэй хөдөлгөөнд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймаг "Дэлхийн тамхигүй өдөр", "Авто машингүй өдөр"-ийг тохиолдуулан "Арвайхээр кросс-2017" бүх нийтийн арга хэмжээг 2017 оны 05-р сарын 27-ны өдрийн бямба гарагийн амралтын өдөр зохион байгуулж иргэд, байгууллага, аж ахуй нэгж, сургуулийн хүүхдүүд идэвхтэй оролцон, эрүүл ажиллаж амьдрах зан үйлийг олон нийтэд уриаллаа.



Арга хэмжээнд төрийн болон төрийн бус 24 байгууллага, Арвайхээр сумын 11 багийн болон ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид нийт 1700 иргэд дугуйн болон нарны алхалтын парат жагсаалд оролцож, кросс гүйлт, унадаг дугуйн уран үзүүлбэр, АХА тэмцээнд ур чадвар, мэдлэг оюунаараа өрсөлдлөө.

Хуваалцах