Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тамхины ишийг ашиглаж серфингийн самбар зохион бүтээжээ

АНУ-ын Калифорни мужийн серфингийн тамирчин, үйлдвэрлэлийн дизайнер Тэйлор Лэйн, байгаль орчныг хамгаалах, энэ талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд, дахин боловсруулах материал

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхины ишийг ашиглаж серфингийн самбар зохион бүтээжээ
Тамхины ишийг ашиглаж серфингийн самбар зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни мужийн серфингийн тамирчин, үйлдвэрлэлийн дизайнер ТэйлорЛэйн, байгаль орчныг хамгаалах, энэ талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд, дахин боловсруулах материал буюу хог хаягдал ашиглаж, серфингийн самбар бүтээжээ. Далайн наран шарлагын газруудыг хамгаалах, цэвэрлэж ажиллуулах зорилготой ашгийн бус байгууллага болох "Surfrider Foundation"-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зохион бүтээгчид ба инноваци бүтээгчид хэмээх нэртэй тэмцээнд зориулж, "The roach tail" нэртэй энэхүү самбараа зохион бүтээжээ.

Тэмцээний гол зорилго бол, далайд хаягдаж байгаа хог хаягдлыг ашиглаж, бүтээл хийх юм. Тиймээс, Тэйлор 10 мянган ширхэг татсан тамхины иш ашиглаж, серфингийн самбар зохион бүтээжээ. Тамхины ишээ цуглуулахын тулд, Тэйлорын баг Төв Калифорнийн эрэг дагуу наран шарлагын газруудыг цэвэрлэж, самбарт ашиглах түүхий эд буюу тамхины ишийг цуглуулж авчээ. Самбарыг бүтээхэд, тамхины ишнээс гадна, загасны дэлгүүрээс шилэн ховил, болон буурцгийн давирхай зэргийг ашиглан бүтээсэн байна.

Серфингийн самбар бүтээх гэсэн нэг биш хэд хэдэн удаагийн оролдлого, 200 цагийн турш шантралгүй хөдөлмөрлөсний эцэст Тэйлорын баг, төмсний уут, дахин боловсруулсан сав, баглаа боодлын материал, хог хаягдлаас цуглуулж хийсэн бусад ижил төрлийн самбаруудыг ардаа орхиж, тэмцээнд түрүүлжээ. Түүний энэ төсөл амжилттай болсон учраас төслөө улам сайжруулж, боловсронгуй болгох, мөн шинээр 3 өөр төрлийн серфингийн загвар дээр ажиллаж байна.

Хуваалцах