Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Тамхины хэрэглээ дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрч жил бүр тамхидалтын улмаас 8 сая гаруй хүн амь насаа алдаж байгаа бөгөөд эдгээрийн 1.2 сая нь дам тамхидалтын шалтгаантай байна.

Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны ( 30-69 нас) хүн ам эзэлж байна. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ээлжит хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс үнэтэй санал, зөвлөмж хуваалцав. Тус хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зохицуулагч Др. Эда Моадсири, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Тамхины хяналтын асуудал хариуцсан зөвлөх Др. И Жон-юн нар оролцож Др. Эда Моадсири “Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулж, бэхжүүлэх нь” сэдвээр илтэл хэлэлцэв.



Монгол Улсын хүн амын 24.2 хувь (эрэгтэй-43.7%, эмэгтэй-5%) тамхи татаж байгаа бөгөөд тэдгээрийн 96.8 хувь тамхийг өдөр бүр тогтмол татаж байна. Мөн 10 хүн тутмын 3 нь (32.8%) гэртээ, 4 хүн тутмын 1 (22.6%) нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна. Монгол Улсын Засгийн гарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг Эрүүл мэндийн яамнаас манлайлан хийж байна.

Хуваалцах