Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тамхины хяналтын тухай хуулийг дэмжсэнгүй

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхины хяналтын тухай хуулийг дэмжсэнгүй
Тамхины хяналтын тухай хуулийг дэмжсэнгүй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тамхины хяналтын тухай уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төсөлд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдаалах цэг байгуулж болохгүй гэж заасныг 250 метр болгож өөрчилсөн юм. Гэвч хуулийн төслийг хэлэлцэж санал хураахад гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй хэмээн үзсэн юм. Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.

Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх болон томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах