Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тамхины татварын асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд буюу өнөөдөр 14.00-17.0

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхины татварын асуудлаар хэлэлцүүлэг хийнэ
Тамхины татварын асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд буюу өнөөдөр 14.00-17.00 цагт Төрийн ордны “Иргэний танхим”-д зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт-У болон мэргэжлийн бусад хүмүүс оролцох аж.

Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байгаа гэсэн судалгаа байдаг аж.

“Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулагчид тамхины татварыг нэмэгдүүлэх үндэслэлдээ манай нийт хүн амын тамхины хэрэглээ төдийлөн буурахгүй байгаа болон хүүхэд залуучуудын тамхины хэрэглээ нэмэгдэх хандлагатай, үүнээс үүдэн өвчлөл нас баралт нэмэгдсээр байгаа учраас бага байгаа тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах, өвчлөл нас баралтаас сэргийлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна гэж дурджээ.

Түлхүүр үг:Тамхины татварын асуудлаар хэлэлцүүлэг хийнэ
Хуваалцах