Тамхины тухай хуулийн хэрэгжилт 92.2 хувьтай байна
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд 92,2 хувьтай байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тогтоожээ.
Мэдээллийн алба

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд 92,2 хувьтай байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тогтоожээ. Хэдийгээр хуулийн хэрэгжилт 90 гаран хувьтай байгаа ч шалгалтын явцад мянга гаран зөрчил илрүүлж, 59 аж ахуй нэгж, иргэнд 15 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан гэж тус газраас мэдээллээ.
Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн 396 байгууллага, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээ явуулж байгаа 1303 аж ахуй нэгж, 100 гаруй бөөний худалдааны цэг, 260 гаруй ил задгай худалдаа эрхлэгчид хамрагджээ.


















