Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тамхины үйлдвэрүүдээ хаана

Японы тамхи үйлдвэрлэгч “Japan Tobacco” компани 1,6 мянган ажлын байраа цомхотгож, дөрвөн үйлдвэрээ хаахаар төлөвлөөд байна. Үүнийгээ тус компанийнхан дотоодын зах зээлд тамхины борлуулалт буурсантай холбон тайлбарлажээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхины үйлдвэрүүдээ хаана
Тамхины үйлдвэрүүдээ хаана. Зураг: МҮОНРТ

Японы тамхи үйлдвэрлэгч “Japan Tobacco” компани 1,6 мянган ажлын байр цомхотгож, дөрвөн үйлдвэр хаахаар төлөвлөөд байна. Үүнийг тус компани дотоодын зах зээлд тамхины борлуулалт буурсантай холбон тайлбарлаж байна.

Японд энэ оны байдлаар насанд хүрэгчдийн 21 хувь нь тамхинаас татгалзаад байгаа аж. Мөн тус улс ирэх оны 4 сараас тамхины худалдааны татварын хэмжээг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь мөн л тамхины борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэж “Japan Tobacco” компани үзэж байна.

Компанийн мэдэлд тамхи үйлдвэрлэлээрээ томоохонд тооцогддог "Winston", "Camel" зэрэг үйлдвэрүүд багтдаг юм.

Түлхүүр үг:япон
Хуваалцах