Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Танадагч багажийг баталгаажууллаа

Дашрамд дурдахад, жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж магадлагаа бичин, жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авдаг журамтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Танадагч багажийг баталгаажууллаа
Танадагч багажийг баталгаажууллаа. Зураг: МҮОНРТ

Замын цагдаа нар нь жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн танадагч багажаар шалгадаг. Тэдний хэрэглэж буй ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн согтуурлын түвшин тогтоогч багажийг Стандартчилал хэмжилзүйн 2014 оны 26 дугаар гэрчилгээгээр гурван жилийн хугацаатай баталгаажууллаа.

Одоогийн байдлаар манай цагдаа нар LKOTEST 9510 загварын суурин, ALKOTEST 7510 загварын зөөврийн хэрэгсэл ашиглаж байгаа юм.

Хуваалцах