Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт уулзалт болно

Төрийн ордны Их танхимд өнөөдөр 09-12 цагийн хооронд “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтад жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс гадна Татв

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт уулзалт болно
“Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Төрийн ордны Их танхимд өнөөдөр 09-12 цагийн хооронд “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг болон Хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтад жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс гадна Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сан, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпораци, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Хуваалцах