Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Тандан судалгаа ба дижитал дэлхий”-тэй хамтран ажиллана

Энэ төв нь хоёр улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамдын хамтын ажиллагааны хүрээнд байгуулах технологийн парк, хамтарсан судалгааны төв байх юм. Түүнчлэн БНХАУ-ын зүгээс холбогдох чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тандан судалгаа ба дижитал дэлхий”-тэй хамтран ажиллана
“Тандан судалгаа ба дижитал дэлхий”-тэй хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн “Тандан судалгаа ба дижитал дэлхий” хүрээлэнгийн төлөөлөгчид Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Нямжаргал, Геодези, зураг зүйн хэлтсийн дарга В.Отгонбаяр нартай уулзаж Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтарсан судалгааны лаборатори байгуулах тухай болон агентлагтай цаашид хамтран ажиллах талаар албан ёсны уулзалт хийлээ.

Энэ төв нь хоёр улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамдын хамтын ажиллагааны хүрээнд байгуулах технологийн парк, хамтарсан судалгааны төв байх юм. Түүнчлэн БНХАУ-ын зүгээс холбогдох чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.

Түлхүүр үг:тандалт
Хуваалцах