Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Тангараг өргөх ёслол эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглож байгаа бөгөөд үргэлжлүүлэн Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тангараг өргөх ёслол эхэллээ
Тангараг өргөх ёслол эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим марш аялгуу тоглож байгаа бөгөөд үргэлжлүүлэн Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн талд байрлуулна.Мөн Төрийн Есөн хөлт Их цагаан туг, Төрийн тамга, Үндсэн хуулийн уг эхийг ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн хүндэт харуул болон Төрийн ордны хамгаалалтын алба Их эзэн Чингис хааны хөшөөний дэргэд залж байна.

Түлхүүр үг:Тангараг
Хуваалцах