Тангараг өргөх ёслолд зориулан цэргийн парад жагсана
Мөн тангараг өргөх ёслолд 50 гаруй улс орны өндөр хэмжээний төлөөлөгч нар оролцох бөгөөд дотоод, гадаадын 200 гаруй хэвлэл мэдээллийн сэтгүүлчид тус ёслолын арга хэмжээг шууд сурвалжлана.
Мэдээллийн алба

Монгол Улс ардчилсан сонгуулиар, төрийн тэргүүнээ сонгодог болсон цагаас хойш Ерөнхийлөгч анх удаа ард түмнийхээ өмнө 2013 оны долоодугаар сарын 10-ны өдөр тангарагаа өргөнө.
2013 онд Монгол Үндэстний Тулгар Төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Тусгаар тогтнолын 102, Ардын Хувьсгалын 92 жилийн түүхт билэгт ойн өдрүүд давхацаж буйгаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өндөр ач холбогдолтой болж байна.
Мөн тангараг өргөх ёслолд 50 гаруй улс орны өндөр хэмжээний төлөөлөгч нар оролцох бөгөөд дотоод, гадаадын 200 гаруй хэвлэл мэдээллийн сэтгүүлчид тус ёслолын арга хэмжээг шууд сурвалжлана.
Түүнчлэн тус ёслолд Ерөнхийлөгчийн урилгаар 9 дүүрэг, 21 аймаг, 333 сум бүрийн төлөөлөл болох 400 орчим иргэд оролцох ажээ.
Тус тангараг өргөх ёслол нь ойролцоогоор хоёр цаг орчим үргэлжлэхээр хөтөлбөр нь гараад байгаа гэнэ. Хөтөлбөрийн хамгийн сонирхолтой хэсэг нь Төрийн далбааны өдөр болж буйтай холбогдуулан “Төрийн далбаа”-г ёслол төгөлдөр зална.
Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тангараг Өргөх Ёслол”-д зориулсан Цэрэг, армийн парад, жагсаалын талаарх рапортийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнээс хүлээн авснаар цэргийн парад 45 минут үргэлжлэх юм байна.
(1).jpg)


















