Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Танихгүй хүнтэй зараар холбогдож мөнгө шилжүүлснээсээ болж залилуулжээ

зарын дагуу 2 өрөө байр түрээслэхээр хоёр удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг үл таних хүний данс руу шилжүүлж залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Танихгүй хүнтэй зараар холбогдож мөнгө шилжүүлснээсээ болж залилуулжээ
Танихгүй хүнтэй зараар холбогдож мөнгө шилжүүлснээсээ болж залилуулжээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий сайтад байрлуулсан зарын дагуу 2 өрөө байр түрээслэхээр хоёр удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг үл таних хүний данс руу шилжүүлж залилуулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд энэ хэрэгт 23 настай Х-г холбогдуулан шалгаж байна.

Иймд иргэдийг цахим орчинд байршуулсан зарын эх сурвалжийг шалгаж, түрээсийн гэрээ хийх тохиолдолд тухайн иргэний нэр дээр орон сууц бүртгэлтэй эсэх, байрны гэрчилгээ зэргийг нягталсны үндсэн дээр төлбөр тооцоогоо шилжүүлж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах