Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТАНИЛЦ: Нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101 - 1 - 4 утсаар авах юм.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТАНИЛЦ: Нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана
ТАНИЛЦ: Нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Түүнчлэн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүд доорх хуваарийн дагуу ажиллах юм.

Хуваалцах