Танхай этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж чаджээ
2019 оны 02 дугаар сарын 19-ний 21:47 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэр дэх "Эргэн дурсахуй" бааранд зодоон болж
Мэдээллийн алба

2019 оны 02 дугаар сарын 19-ний 21:47 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэр дэх "Эргэн дурсахуй" бааранд зодоон болж, нэгэн иргэн ухаан алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч эргүүлийн офицер ахлах дэслэгч А.Мөнх-эрдэнэ, жолооч цагдаа дэд ахлагч Э.Дэмбэрэлсүрэн нар очиж шалгахад иргэн Г-гэгч нь иргэн М-тэй үл ойлголцох маргааны улмаас цохиж амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан байжээ.
Хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагчид этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, саатуулан баривчилж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Уг этгээд нь танхайн хэргээр ял эдэлж байсан бөгөөд шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан аж.


















