Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Танхайн 26 хэрэг гарчээ

Өчигдөр буюу энэ сарын 8-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10181 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-841, 102 дугаарт-4188, 103 дугаарт-4317 хандалт ирсэн байна. Үүнээс тээврийн 291, түргэн тусламжийн 759, гал түймэр, гамшгаас хамгаалахын 14 дуудлага иржээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Танхайн 26 хэрэг гарчээ
Танхайн 26 хэрэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 8-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 10181 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаарт-841, 102 дугаарт-4188, 103 дугаарт-4317 хандалт ирснээс тээврийн 291, түргэн тусламжийн 759, гал түймэр, гамшгаас хамгаалахын 14 дуудлага иржээ.

Түүнчлэн энэ сарын 6-9-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5049 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 125 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 110 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 6, хулгайлах 22, дээрэмдэх 2, танхайрах 26, зам тээврийн хэрэг 36, осол 50 гарч 43 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Түлхүүр үг:цег
Хуваалцах