Танхайн хэрэг өсөх хандлагатай байна
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн цагдаагийн газар, иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 21181 мэдээ, мэдээлэл хүлээн авч, 546 гэмт хэрэг бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ мэдээлэл 9.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээлэл 13.9 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах гэмт хэргүүд 13.9-34.7 хувийг эзэлж байна.