Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Танкийн тусгай хорооны гардан тулааны аваргууд тодров

“Гардан тулааны аварга” шалгаруулах тэмцээнийг 36 хүртэлх насны эрэгтэй цэргийн алба хаагчдын дунд 6 жингийн төрөлд амжилттай зохион байгуулж явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Танкийн тусгай хорооны гардан тулааны аваргууд тодров
Танкийн тусгай хорооны гардан тулааны аваргууд тодров. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 2021-2022 оны ангийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ангийн “Гардан тулааны аварга” шалгаруулах тэмцээнийг 36 хүртэлх насны эрэгтэй цэргийн алба хаагчдын дунд 6 жингийн төрөлд амжилттай зохион байгуулж явууллаа.

Тэмцээнд 170 гаруй цэргийн алба хаагч хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос 60 кг жинд гэрээт цэргийн алба хаагч, байлдагч Н. Мөнх-Эрдэнэ, 65 кг жинд дэд ахлагч Б.Батмэнд, 70 кг жинд дэд ахлагч Л.Дүвчин, 75 кг жинд ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн, 80 кг жинд ахлагч Б.Бат-Итгэл, 85 кг жинд ахлах ахлагч Б.Адъяахүү нар тус тус тэргүүн байр эзэллээ.

Энэхүү тэмцээн нь Зэвсэгт хүчний Гардан тулааны аварга шалгаруулах уралдаанд оролцох тамирчдын сорилго болсноороо онцлог юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах