Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах хэрэг өсчээ

АНУ-ын Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах гэмт хэрэг улам өссөн байна. Автомашины хулгай нь зохион байгуулалттайгаар хүрээгээ улам тэлж, автомашин борлуулагч сүлжээнүүдийг ч хамрах болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах хэрэг өсчээ
Тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах хэрэг өсчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн автомашин хулгайлах гэмт хэрэг өссөн байна. Автомашины хулгай нь зохион байгуулалттайгаар хүрээгээ улам тэлж, автомашин борлуулагч сүлжээнүүдийг ч хамрах болжээ. Тус хотод энэ жилд л гэхэд 2,4 сая ам.долларын үнэ бүхий 48 ширхэг тансаг зэрэглэлийн автомашин алдагдсан бөгөөд энэ хэрэгт холбогдуулан 18 сэжигтнийг шалгаж байгаа гэнэ. Тэдгээр сэжигтнүүд хулгайлсан тээврийн хэрэгслийн дугаарыг өөрчлөн, өөр хүний нэр дээр хуурамч бүртгэл үүсгээд, өөрсдийн мэдэлд байдаг автомашины борлуулалтын цэгүүдээр зардаг байсныг тогтоожээ. Тэд өөрсдийн хулгайлсан "Bentley" автомашиныг 196.000 ам.доллар, "Mercedes-Benz"-ийг 105.000 ам.доллароор тус тус худалддаг байсан тухайгаа сэжигтнүүд мэдүүлсэн байна.

Хуваалцах