Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тансаг зэрэглэлийн брэндүүдийн ирээдүйг БНХАУ-ын хэрэглэгчид тодорхойлно

Bank of America олон улсын санхүүгийн группийн хийсэн судалгаагаар Европын тансаг зэрэглэлийн брэндүүд 2024 онд хүндхэн сорилттой тулгарна гэж тооцоолсон байна. Энэ оны эхний сарын байдлаар л гэхэд Европын томоохон 20 брэндийн 18-ынх нь хувьцаа өмнө жилийн мөн үетэй харьцуулахад унасан үзүүлэлттэй г

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тансаг зэрэглэлийн брэндүүдийн ирээдүйг БНХАУ-ын хэрэглэгчид тодорхойлно
Тансаг зэрэглэлийн брэндүүдийн ирээдүйг БНХАУ-ын хэрэглэгчид тодорхойлно. Зураг: МҮОНРТ

Bank of America олон улсын санхүүгийн группийн хийсэн судалгаагаар Европын тансаг зэрэглэлийн брэндүүд 2024 онд хүндхэн сорилттой тулгарна гэж тооцоолсон байна. Энэ оны эхний сарын байдлаар л гэхэд Европын томоохон 20 брэндийн 18-ынх нь хувьцаа өмнө жилийн мөн үетэй харьцуулахад унасан үзүүлэлттэй гарчээ. Үүнээс гадна Европын эдгээр томоохон брэндүүдийн энэ оны ашиг орлогыг Хятад улсын иргэдийн худалдан авалт тодорхойлно гэж таамаглаж байгаа юм байна.

Өнгөрсөн 2023 онд Хятадын иргэдийн тансаг зэрэглэлийн барааны худалдан авалт 50 хувиар өссөн байна. Үүний ачаар энэ төрлийн зах зээлийг өнгөрсөн онд тодорхой хэмжээнд өсгөж чадсан гэж эдийн засгийн шинжээчид дүгнэж байна. 2024 онд хятадын худалдан авагчдын үнэтэй брэндийн зарцуулалт 10 хувь өсөхөд л энэ салбарын нийт худалдааны ашгийн 80 хувийг тэр чигт нь бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа аж.

Хуваалцах