"Танцевальное лето" тэмцээнд Монгол бүжигчид оролцов
Орос, Монголын 15 клубын 386 хос болон соло тамирчин оролцжээ.
Мэдээллийн алба

Буриад, Монголын бүжгийн спортын холбоодын хамтын ажиллагааны нэг хэсэг болон жил бүр зохион байгуулагддаг "Танцевальное лето" тэмцээнд энэ сарын 16-нд болжээ. Буриад улсын бүжгийн спортын холбоо, Бүжгийн спортын "Вера" клубээс зохион байгуулсан дээрх тэмцээнд тэмцээнд Орос, Монголын 15 клубын 386 хос болон соло тамирчин оролцжээ. Үүнээс Монголын тамирчид төрөл тус бүрт өндөр амжилт гаргасан байна.
Дашрамд дуулгахад, MR бүжгийн спортын академиас "Mongolia Inspire" тэмцээнийг энэ сарын 22-нд "Алдар" спорт хороонд зохион байгуулна. Тус тэмцээнд манай тамирчдаас гадна ОХУ-ын Красноярск, Эрхүү, Чита мужийн найман клубын зургаан шүүгч, 50 гаруй тамирчин оролцох аж.


















