Таны бизнесийн харилцаа хамгаалагдсан уу?
Монгол Улсад сүүлийн үед бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдээс их хэмжээний хохирол учруулж байгаа гэмт хэрэг бол цахим шуудангийн луйвар юм.
Мэдээллийн алба

Монгол Улсад сүүлийн үед бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдээс их хэмжээний хохирол учруулж байгаа гэмт хэрэг бол цахим шуудангийн луйвар юм. Интернет луйврын нэг төрөл болсон энэ төрлийн гэмт хэрэг таны бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, харилцагч байгууллагын захидал харилцааны нууцад халдах байдлаар үйлдэгдэх ба төлбөр тооцоог гэмт этгээдүүд өөрсдийн урьдчилан бэлдсэн данс руу шилжүүлэн авч төлбөр төлөгч талд ихээхэн хэмжээний хохирлыг учруулж байна.
Өөрөөр хэлбэл, таны харилцагчийн цахим шууданг дууриалган таньтай харилцаж дансны мэдээлэл өөрчлөгдлөө дараагийн төлбөрийг энэ данс руу шилжүүлнэ үү гэх байдлаар таныг хуурч мэхлэх юм.
Нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ихээхэн цаг хугацаа зарцуулдаг тул энэ төрлийн гэмт хэргийн мэдээ, мэдээлэлтэй байх нь чухал юм.
Танд дараах зөвлөгөөг өгье.
1. Таны гадаад түнш Bill-с ээлжит нэг шуудан ирлээ, Билл нь bill@microsoft.com гэсэн албан ёсны хаягтай байсан байж, танд яг тэр хаягнаас л мэйл ирэх болно, үүний үнэн худлыг мэдэхийн тулд REPLY буюу хариу бичих товчийг дарахад нөгөө bill@microsoft.com гэсэн хаяг чинь танд bill@yahoo.com юм уу, өөр бусад байдлаар бодит хаягийн ард нуун илгээсэн гэмт этгээдийн хаяг харагдах болно, үүнийг анзаарах,
2. Хэрэв та бараа материалын мөнгөө гадаад улс руу шилжүүлсэн боловч ямар нэг хариу ирээгүй юм уу эсвэл бараа очиж байна гэсэн хариу авсан ч бараа нь ямар нэг байдлаар саатаад байгаа бол та гадаад түнштэйгээ шууд утсаар ярьж мэдээллийг баталгаажуулж болох юм. Учир нь гэмт этгээд та хоёрын дунд орчихсон хэн хэнийг нь тайвшруулаад байж болох талтай.
3. Эцэст нь энэ нь бодит гэмт хэрэг бөгөөд сэжигтэй зүйл анзаарсан бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.


















