Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таны гал тогоонд -Үхрийн махан стейк

Орц: 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/, цайны халбага нунтаг чинжүү, хагас аяга цөцгий, гич, хоолны халбага дарс, нэг хоолны халбага ногоон сонгино, давс.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таны гал тогоонд -Үхрийн махан стейк
Таны гал тогоонд -Үхрийн махан стейк. Зураг: МҮОНРТ

Орц: 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/, цайны халбага нунтаг чинжүү, хагас аяга цөцгий, гич, хоолны халбага дарс,
нэг хоолны халбага ногоон сонгино, давс.

Хийх арга: Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амталж өгнө. Хайруулын тавгаа халааж, амталсан махаа 13-15 минут орчим шарна. Жижиг саванд цөцгий, гич болон дарс зэргийг холино.

Халсан хайруулын тавгандаа хийн 1-2 минут бор өнгөтэй болтол нь зөөлхөн хутгана. Давсаар амталж өгөн сүмсээ бэлэн болгоно. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хэрчсэн ногоон сонгиноор хачир болгон цацаж өгнө.

Түлхүүр үг:гал тогоонд
Хуваалцах