Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Таны оролцоо-Бидний дэмжлэг” сургалт боллоо

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 18-ны өдөр “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн салбаруу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Таны оролцоо-Бидний дэмжлэг” сургалт боллоо
“Таны оролцоо-Бидний дэмжлэг” сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 18-ны өдөр “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн салбаруудын удирдлагуудад “Таны оролцоо-Бидний дэмжлэг” сургалтыг “Мажаа” амралтын газар зохион байгууллаа.

Тус сургалтаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний талаар танилцуулан, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-аар хичээл зааж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Сургалтад Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Эмнэлэг сувилалын алба, ХХЭМБ, Эм холбоо, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл зэрэг нийт 38 хүн оролцсон байна.

Түлхүүр үг:“Таны оролцоо-Бидний дэмжлэг” сургалт боллоо
Хуваалцах