“Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг болно
"Блью Моон" арт галерейгаас санаачлан таталбар зургийн өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох зорилготой юм. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр олны танил хүмүүсийг у
Мэдээллийн алба

"Блью Моон" арт галерейгаас санаачлан таталбар зургийн өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “Таны таталбар зураг-2” нээлттэй өдөрлөг нь уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох зорилготой юм.
Энэ удаагийн өдөрлөгийн үеэр олны танил хүмүүсийг урьж өөрийн биеэр натур болгон оролцуулах ба өдөрлөгт ирсэн уран бүтээлчдийн дунд таталбар зургийн тэмцээн зохион байгуулж, урамшуулах аж.
Таталбар зураг богино хугацаанд зурагддаг учраас хурд, мэдрэмж, чадвар шаарддаг төрөл ажээ. Ажиглалт бол зураачийн ажлын гол үндэс тийм ч учраас амьдралыг судлан өөрийнхөө бүтээлийн сэдвийг жижиг эскиз, таталбар зургуудаас олж авдгаараа онцлогтой юм.
Өдөрлөг энэ сарын 29-ны 12:00-15:00 цагийн хооронд болох юм.


















