Танзан улсын далбаатай тээврийн хоёр онгоцонд гал гарчээ
Хар тэнгист Керчийн хоолойн ойролцоо Танзан улсын далбаатай хоёр тээврийн хөлөг онгоцонд гал гарчээ.
Мэдээллийн алба

Хар тэнгист Керчийн хоолойн ойролцоо Танзан улсын далбаатай хоёр тээврийн хөлөг онгоцонд гал гарчээ. Энэ үеэр 11 хүн нас барсан байна. Гал гарах үеэр хөлөг онгоцноос үсэрсэн хүмүүсийг Оросын аврагчид аварч, 14 хүнийг уснаас гаргажээ.
Шатсан хөлөг онгоцны нэг нь хийн түлш цэнэглэгч онгоц байснаас гадна энэ онгоцноос нөгөө хөлөгт түлш нийлүүлэх үеэр гал авалцжээ. Турк улсаас хөдөлсөн "Кенди" нэртэй хөлөг онгоцонд 17 хүн явж байсан бол Энэтхэгээс гарсан "Маестро" нэртэй онгоцонд 14 хүн явсан байна.
Оросын тэнгисийн агентлагийн мэдээлснээр далайн уснаас 11 хүний цогцсыг гаргасан. Аврагчид дахин гурван хүн усанд унаж живсэн байх магадлалтай гэж үзэж байгаа боловч олж гаргаж чадаагүй байна.
Үүнээс гадна хоёр хөлөг онгоцны ахмад аврагдсан гэх мэдээ одоогоор байхгүйгээс гадна Керч хотын удирдлагууд осолдсон хүмүүсийг хүлээн авахаар бэлтгэж буй юм байна.


















