Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Танзани улсаар аялахуй

Танзани, албан ёсоор Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (Jamhuri ya Muungano wa Tanzania), нь Дорнод Африкт хойд зүгт Кени, Угандатай, баруун зүгт Руанда,

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Танзани улсаар аялахуй
Танзани улсаар аялахуй. Зураг: МҮОНРТ

"Хорвоогоор аялахуй" нэвтрүүлэг: Танзани улсаар аялахуй

Танзани, албан ёсоор Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (Jamhuri ya Muungano wa Tanzania), нь Дорнод Африкт хойд зүгт Кени, Угандатай, баруун зүгт Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай, өмнө зүгт Замби, Малави, Мозамбик улстай хиллэн оршдог. Зүүн талаараа Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн.

Тус улсын нэр нь Танганьика хэмээх эх газрын нутаг дэвсгэр ба Занзибар хэмээх ольтригийн нэрнүүдийн эхний үеүдийг нийлүүлсэн нэр юм. 1964 онд Британийн Эзэнт улсын дээрх нэр бүхий хоёр колони нэгдэж, Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгон өөрчилжээ.

1996 онд төрийн байгууллагууд нь Дар-эс-Салаамаас Додома руу нүүж Додомаг улсын нийслэл болгосон. Дар-эс-Салаам нь тус улсын эдийн засгийн гол төв хэвээр байна.

Хуваалцах