Танзани улсад холер өвчний дэгдэлт их байна
Танзани улсын 19 дүүрэгт холер өвчний дэгдэлт бүртгэгдэж, одоогоор 10 дүүргээс тасралтгүй мэдээлэгдсээр байгаа аж. Энэ сарын 12-ны өдөр л гэхэд 11 дүүргээс холерийн сэжигтэй 129 тохиолдол мэдээлэгджээ.
Мэдээллийн алба

Танзани улсын 19 дүүрэгт холер өвчний дэгдэлт бүртгэгдэж, одоогоор 10 дүүргээс тасралтгүй мэдээлэгдсээр байгаа аж. Энэ сарын 12-ны өдөр л гэхэд 11 дүүргээс холерийн сэжигтэй 129 тохиолдол мэдээлэгджээ. Үүнээс хамгийн их нь буюу 37 тохиолдол нь Кигамо дүүргээс бүртгэгдсэн байна.
Холер өвчин гарснаас хойш тус улсад нийт 8220 тохиолдол бүртгэгдэж, 117 хүн нас барсан тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Танзани улсын Засгийн газраас дэгдэлтийн судалгаа хийх, хариу арга хэмжээ авах, аюулгүй усаар хангах, мэдээлэл сурталчилгааны ажил хийж эхэлжээ.
Дашрамд өгүүлэхэд, 1997 онд тус улсад холер өвчний дэгдэлт хамгийн олон бүртгэгдэж, 40.000 гаруй хүн өвчилж байсан юм.


















