Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Тапа” хар салхинд Японы 30 иргэн өртжээ

Японд “Тапа” хар салхинд 30 хүн өртсөн тухай “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тапа” хар салхинд Японы 30 иргэн өртжээ
“Тапа” хар салхинд Японы 30 иргэн өртжээ. Зураг: МҮОНРТ

Японд “Тапа” хар салхинд 30 хүн өртсөн тухай “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлж байна. Байгалийн гамшигт Окинава болон Кюшю арал хамгийн ихээр өртжээ. Кюшю аралд л гэхэд 50 мянган өрх, Хоншю арлын Ямагүти мужид 10 мянган айл цахилгаангүй болжээ.

Энэ шуурга Өмнөд Солонгосыг дайрах үед мөн л 30-аад хүн өртөж, гэмтэж, бэртсэн байна. Тус улсын өмнөд хэсэгт 60 гаруй зам үерт автаж, галт тэрэгний 40 гаруй чиглэл саатаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хаасан юм. Одоогоор Өмнөд Солонгост байгалийн гамшгийн дараах сэргээн засах ажил үргэлжилж байна.

“Тапа” хар шуурганы улмаас Япон, Өмнөд Солонгос улсад 900 гаруй нислэгийг цуцлахаас өөр аргагүй болжээ.

Хуваалцах