Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Тарагт сум шинэ Нутгийн удирдлагын ордонтой болно

Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын Тамгын газрын барилга шинээр барина.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарагт сум шинэ Нутгийн удирдлагын ордонтой болно
Тарагт сум шинэ Нутгийн удирдлагын ордонтой болно. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Засаг даргын Тамгын газрын барилга шинээр барина. Өчигдөр барилгын шав тавих ёслол болсон байна. Тендер шалгаруулалтад "Хангамж-Өргөө" ХХК шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ оны гуравдугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх аж.

Одоогийн байгаа ЗДТГ-ын барилга нь анх 1986 онд халуун ус буюу үйлчилгээний зориулалтаар баригдаж байжээ. Түүнээс хойш бяслагны үйлдвэрийн байраар ашиглаж байгаад 2005 оноос сумын ЗДТГ-ын байр болгон ашигласан байна.

Хуваалцах