Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчдаас урьдчилгаа авч шатахуун зээлнэ

Түүнчлэн удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцөлийн талаар санал хүргүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланчдаас урьдчилгаа авч шатахуун зээлнэ
Тариаланчдаас урьдчилгаа авч шатахуун зээлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ онд манай улс 373.5 мянган га талбайд тариалалт хийх бөгөөд 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариална. Ингэснээр 426.4 мянган тонн үр тариа, 198.1 мянган тонн төмс, 106.8 мянган тонн хүнсний ногоо, 25.9 мянган тонн малын тэжээл, 19.2 мянган тонн тосны ургамал хураан авч, 329.5 мянган га-гаас чанар сайтай уринш хураан авах юм.

Тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардагдах бөгөөд аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ 1.2 мянган тонн үрийг нөөцлөсөн байна. Цаана нь дутаж буй 20 мянган тонн үрийг импортоор авахаар УИХ-ын шийдвэр гаргуулж, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлсэн байна. Харин хүнсний ногооны үрийн чанар, хангамжийн тухайд 120 сая төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн үр, төл сонгины булцууг нийлүүлэхээр тендер зарлан үнэлгээ хийлгэж байна. “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд 125 мянган ширхэг вирусгүй бичил булцуу үйлдвэрлэж хаврын тариалалтад гаргахаар бэлтгэжээ. Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн дизель түлш шаардлагатай байна.

Түүнчлэн удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцөлийн талаар санал хүргүүлжээ. Ерөнхийдөө шатахууныг тариалан бүхий аж ахуйн нэгж иргэдэд 50-аас дээшгүй хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор ажиллаж байна.

Хуваалцах