Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэ онд дээрх аймгуудын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна
Тариаланчдад үзүүлэх дэмжлэг үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Увс, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн энэ онд дээрх аймгуудын тариалангийн бүс нутгийг тогтоолгохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг гаргуулснаар нийтдээ 10 аймгийн нутагт бүс нутгийг зааглан тогтоосноор цаашид тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх, тогтворжуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, хүн амын хүнсний хэрэгцээг хангах, үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг сайжруулах зорилгоор бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр сортын тухай”, “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төслийг боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Хаврын тариалалтад зориулан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 35.6 мянган тонн, ТЭДС болон Улсын нөөцийн салбарт 11.4 мянган тонн, нийтдээ 47.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдэж, дутагдах 10.0 мянган тонн үрийг импортоор нийлүүлэхээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд квот олгох ажлыг зохион байгуулж байна.

- Түүнчлэн энэ хаврын тариалалтад зориулан дотоодын эх үүсвэрээс нөөц бүрдүүлсэн 11.4 мянган тонн үрийн буудайг зөвхөн ТЭДС-гаар дамжуулан 30 хувийн урьдчилгаатайгаар худалдан борлуулж, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр ОБЕГ-ын Улсын нөөцийн салбартай тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан 11.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4.8 сая литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор шийдвэрлэж байгаа бөгөөд энэ нь хэрэгцээт нийт шатахууны 30 орчим хувь болж байна.

Газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэгжийн ургацыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 468.1 тонн ургамал хамгааллын бодис, 3.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1518 тонн нийлмэл бордоо, 257 тонн гумины бордоог тус тус 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэх болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах