Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчдын урамшуулал зөрүү ихтэй байна

Тариаланчид тухайн орон нутгийн байршлаас хамааран харилцан адилгүй урамшуулал авч байна. Тодруулбал, Баруун бүсийн тариаланчид төвийн бүсийн тариаланчдаас 50 хувийн илүү урамшуулал авдаг аж.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланчдын урамшуулал зөрүү ихтэй байна
Тариаланчдын урамшуулал зөрүү ихтэй байна. Зураг: МҮОНРТ

Тариаланчид тухайн орон нутгийн байршлаас хамааран харилцан адилгүй урамшуулал авч байна. Тодруулбал, Баруун бүсийн тариаланчид төвийн бүсийн тариаланчдаас 50 хувийн илүү урамшуулал авдаг аж. Төрөөс тариаланчдадхураасан буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшууллыг энэ жил үргэлжлүүлэн олгоно.

Харин баруун аймгуудад тариалалтыг дэмжих зорилгоор хураан авсан буудайн тн тутамд 150 мянган төгрөг өгөхөөр Засгийн газар шийдвэр гаргаад байгаа юм.

Энэ хавар улсын хэмжээгээр 1100 орчим аж ахуйн нэгж өнгөрсөн жилийнхтэй адил300 орчим мянган га талбайд үр тариа тариална. Хаврын тариалалтын бэлтгэл ажил болоод тариаланчдыг хэрхэн дэмжих, урамшууллыг ямар замаар олгох талаар “Хурд” агентлаг ҮХАА-н дэд сайд Ц.Туваанаас тодрууллаа.

Түлхүүр үг:Тариаланчдын урамшуулал зөрүү ихтэй байна
Хуваалцах