Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд өнөөдөр нэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав
Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав. Зураг: МҮОНРТ

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд өнөөдөр нэгдлээ. Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах нь бидний үүрэг хэмээн тариалан эрхлэгчид онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах