Тариаланчид түрээсгүй талбайд ногоогоо борлуулна
Шинэ ургацын ногооны түрүүч нь эхнээсээ худалдаанд гарч эхэлсэнтэй холбогдуулан ҮХААЯ-наас тариаланч, ногоочдод зориулан түрээсгүй лангуу гарган өгөхөөр болжээ.
Мэдээллийн алба

Шинэ ургацын ногооны түрүүч нь эхнээсээ худалдаанд гарч эхэлсэнтэй холбогдуулан ҮХААЯ-наас тариаланч, ногоочдод зориулан түрээсгүй лангуу гарган өгөхөөр болжээ.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт нийт 217 лангууг түрээсийн төлбөргүйгээр ногоочдод түр хугацаагаар олгох бөгөөд өнөөдрийн байдлаар 110 лангуу бэлэн болоод байгаа аж.
Тус шинэ ургацын ногооны худалдааг Скай их дэлгүүр, Урт цагааны урд талбай гэсэн хоёр байршилд худалдаалахаар төлөвлөсөн байна. Тариаланчдын хувьд энэхүү лангууны түрээсгүй худалдаанд бүртгүүлэхийн тулд оршин суугаа Засаг даргын тамгын газарт хандаж ногооныхоо гарал үүслийг тодорхойлуулан, түрээсгүй лангуунд хүнсний ногоогоо борлуулах эрхээ авах боломжтой юм байна.


















