Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тариалангийн газрыг худалдах тухай хуулийн төслийг эсэргүүцэв

Тариалангийн газрыг худалдахыг 2001 оны хуулиар хориглосон байдаг байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариалангийн газрыг худалдах тухай хуулийн төслийг эсэргүүцэв
Тариалангийн газрыг худалдах тухай хуулийн төслийг эсэргүүцэв. Зураг: МҮОНРТ

Украинд Тариалангийн газрыг худалдах тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна. Тариалангийн газрыг худалдахыг 2001 оны хуулиар хориглосон байдаг байна. Энэ хуулийг өөрчилж, зарж худалдаж болохоор шинэ төсөлд тусгажээ. Тодруулбал, Украинд гурван жил газар эзэмшсэн гадаадын иргэн, компани хэн ч бай өмчлөх боломжтой болно.

Парламентын гишүүд төслийг 11 дүгээр сарын 12-нд эхний уншилтаар нь баталсан. 2020 оны 10 дугаар сараас өмнө хоёр дахь уншилтанд шилжүүлэх ёстой юм.

Мягмар гарагт хөдөө аж ахуй эрхлэгчид болон үндэсний үзэлтнүүд хуулийн төслийг эсэргүүцэж парламентын ордны гадна цугласан байна. Энэ үеэр эсэргүүцэгчид болон хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн үүсч, 10 гаруй хүн бэртэж, гэмтжээ.

Европдоо тариалангийн гол бүс нутаг гэгддэг Украин улс 32 сая 500 мянган га тариалангийн газартай. Дэлхийн хамгийн үржил шимтэй газруудын тоонд багтдаг энэ нутагт одоо газрыг зөвхөн хөлсөөр эзэмшүүлдэг гэнэ.

Харин эдийн засгийн хувьд Украин улс Европын орнууд дундаа хамгийн ядуу улсуудын нэг юм.

Хуваалцах