Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тариалангийн талбайд трактораар шатар тогложээ

Испаничууд залуусыг хөдөө аж ахуйн салбарт татах, сонирхлыг нь бий болгох зорилгоор нэгэн шинэ аргыг туршсан байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариалангийн талбайд трактораар шатар тогложээ
Тариалангийн талбайд трактораар шатар тогложээ. Зураг: МҮОНРТ

Испаничууд залуусыг хөдөө аж ахуйн салбарт татах, сонирхлыг нь бий болгох зорилгоор нэгэн шинэ аргыг туршсан байна. Тариалангийн талбайд шатар тоглох тариаланчдын санааг Испанийн Засгийн газраар дэмжжээ. Ингээд 25 мянган шоо метр газарт шатрын нүд гаргаж, дүрсүүдийн оронд 32 трактор байрлуулжээ.

Залуус маш идэвхтэй оролцсон учир энэ тэмцээнийг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах болжээ. АНУ-ын эрдэмтдийн гаргасан судалгаагаар өдөрт 1.500.000.000 хүн шатар тоглодог юм байна.

Шатар бол оюуны спорт учраас залуусыг хөдөө аж ахуйд сонирхолтой болгоод зогсохгүй тэдний оюун ухааныг хөгжүүлэхэд ч онцгой ач холбогдолтой гэж тэд үзжээ.

Хуваалцах