Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариалангийн зээл санхүүжилтээ хүлээж байна

Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариалангийн зээл санхүүжилтээ хүлээж байна
Тариалангийн зээл санхүүжилтээ хүлээж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан юм. Уг тогтоолын 1-4 дүгээр зүйлд заасан ажлыг ХХААЯ-наас хариуцан гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Хөгжлийн банк болон Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэнээр тариаланчдад зээл олгох ажил эхлэх юм.

Эх сурвалж: ХХААЯ

Хуваалцах